Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Мөрдөн шалгах ажиллагааны явцад 14.9 тэрбум төгрөгийг улсын орлого болгожээ

Нүүрс олборлолт, экспорт, тээвэрлэлт, худалдан авах ажиллагаатай холбоотой хэрэгт улс төрд нөлөө бүхий 13, нийтийн албан тушаалтан 90 хүнийг яллагдагчаар татан шалгажээ

УЕ
Улсын Ерөнхий Прокурорын газрын Хэвлэл мэдээлэл, Олон нийттэй харилцах алба

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Мөрдөн шалгах ажиллагааны явцад 14.9 тэрбум төгрөгийг улсын орлого болгожээ
Мөрдөн шалгах ажиллагааны явцад 14.9 тэрбум төгрөгийг улсын орлого болгожээ. Зураг: МҮОНРТ

Нүүрс олборлолт, экспорт, тээвэрлэлт, худалдан авах ажиллагаатай холбоотой хэргийг шалгах ажлын хүрээнд нийт 120 эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж, улс төрд нөлөө бүхий 13, нийтийн албан тушаалтан 90, иргэн 53, нийт 156 хүн, 3 хуулийн этгээдийг яллагдагчаар татан шалгажээ.

Дээрх хэргүүдээс 108 хүн, 2 хуулийн этгээдэд холбогдох эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, хахууль авсан, хахууль өгсөн, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн, мөнгө угаасан зэрэг 33 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлснээс 26 хэргийг анхан шатны шүүх хянан хэлэлцэж, шийдвэрлэсэн байна.

Нүүрс олборлолт, экспорт, тээвэрлэлт, худалдан авах ажиллагаатай холбоотой хэргийг шалгах Ажлын хэсэг байгуулагдсанаас хойш 278 объектод нэгжлэг хийж, хүний бие, эд зүйл, баримт бичигт үзлэг хийх ажиллагааг 1672 удаа явуулж, гэрчээр 11101 хүнийг асууж, эдийн засгийн болон бусад төрлийн 41 шинжээчийн дүгнэлтийг гаргуулжээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад 194.384 ам.доллар, 23.8 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлж, 353 сая төгрөгийн хөдлөх, үл хөдлөх эд хөрөнгө болон 14.9 тэрбум төгрөгийг улсын орлого болгож шийдвэрлэсэн байна.

Хуваалцах