Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Мөрийтэй тоглоом тоглож байсан бүлэг этгээдийг илрүүллээ

дээрх этгээдүүдэд Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20 дугаар бүлэг, 20.17-д заасан Мөрийтэй тоглоом зохион байгуулах гэсэн заалтаар хариуцлага хүлээлгэх юм байна

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Мөрийтэй тоглоом тоглож байсан бүлэг этгээдийг илрүүллээ
Мөрийтэй тоглоом тоглож байсан бүлэг этгээдийг илрүүллээ. Зураг: МҮОНРТ

Цар тахлын хөл хорионы энэ цаг үед цахим мөрийтэй тоглоомын газар мөрийтэй тоглоом тоглож байсан хэрэг гарлаа. Тодруулбал, Өнгөрөгч шөнө буюу энэ сарын 13-ны 01:00 цагт цагдаагийн албан хаагчид Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт мөрийтэй тоглоом тоглож байсан "И", "Х", "Т" нарын бүлэг этгээдийг илрүүллээ.

Одоогоор мөрдөн шалгах ажиллагааг үргэлжилж байгаа бөгөөд дээрх этгээдүүдэд Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20 дугаар бүлэг, 20.17-д заасан Мөрийтэй тоглоом зохион байгуулах гэсэн заалтаар хариуцлага хүлээлгэх юм байна.

Хуваалцах