Мөрөн сум утаагаа арилгана
Аймгийнхаа энэхүү байдлыг шийдүүлэхээр УИХ-д Хөвсгөл аймгаас сонгогдсон гишүүн Л.Энх-Амгалан “Цэвэр агаар сан”-д хандаж, 100 сая төгрөгийг шийдвэрлүүлжээ.
Мэдээллийн алба

Манай улсын томоохон аймгуудын нэг болох Хөвсгөл аймгийн Мөрөн суманд сүүлийн жилүүдэд агаарын бохирдол ихээр нэмэгдэж байгаа гэнэ. Агаарын бохирдол ингэж ихээр нэмэгдэж байгаа нь тус аймгийн 6 уурын зуух нь утаа шүүгч яндан байхгүйтэй холбоотой гэж Хөвсгөл аймгийн байгаль орчны хяналтын байцаагч Н.Даваасүрэн ярьсан байна. Аймгийнхаа энэхүү байдлыг шийдүүлэхээр УИХ-д Хөвсгөл аймгаас сонгогдсон гишүүн Л.Энх-Амгалан “Цэвэр агаар сан”-д хандаж, 100 сая төгрөгийг шийдвэрлүүлжээ.


















