Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Мөрөн суманд 61 нэр дэвшигч өрсөлдөж байна

Сум дүүргийн ИТХ-ын 2016 оны ээлжит сонгууль өнөөдөр 07:00 цагт орон даяар эхэллээ. Бид та бүхэнд орон нутаг дахь санал хураалтын үйл явцын мэдээллийг цаг тухай бүрт нь хүргэж байна.

С2
Сонгууль 2016

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Мөрөн суманд 61 нэр дэвшигч өрсөлдөж байна
Мөрөн суманд 61 нэр дэвшигч өрсөлдөж байна. Зураг: МҮОНРТ

Сум дүүргийн ИТХ-ын 2016 оны ээлжит сонгууль өнөөдөр 07:00 цагт орон даяар эхэллээ. Бид та бүхэнд орон нутаг дахь санал хураалтын үйл явцын мэдээллийг цаг тухай бүрт нь хүргэж байна.

Тухайлбал, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 14 тойрогт нийт 24928 сонгогч санал өгөхөөр нэрсийн жагсаалтад бүртгэгджээ. Эдгээрээс зөөврийн хайрцгаар 14 санал авах байранд 211 иргэн санал өгчээ.

Мөрөн суманд 31 мандатын төлөө МАН болон АН-аас 61 нэр дэвшигч өрсөлдөж байна. Түүнчлэн Мөрөн сумын 14 санал авах байранд 98 хүн, 1 санал авах байранд 7 төрийн албан хаагч ажиллаж байгаа аж. Мөрөн сумын сонгуулийн хорооноос 12:00, 17:00, 22:00 цагуудаас албан ёсоор мэдээлэл хийнэ.

Орон нутгийн сонгууль болж буйтай холбогдуулан сумын Засаг даргын захирамж гаргаж зах, худалдааны төвүүдийн үйл ажиллагааг зогсоох, мөн 19, 20-ны өдөр архи согтууруулах ундаа худалдахгүй, түүгээр үйлчлэхгүй байхыг үүрэгджээ.

Хуваалцах