Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

“Мөрөөдлийн гоол” тэмцээнийг зохион байгуулна

Боловсролын яам болон Монголын Хөлбөмбөгийн Холбоо (МХБХ) хамтран ЕБС-ийн хүүхдүүдийн дунд “Мөрөөдлийн гоол” тэмцээнийг зохион байгуулах гэж байна. Тус тэмцээний хүрээнд Боловсролын сайд П.Наранбаяр, МХБХ-ны Ерөнхийлөгч Ц.Анандбазар нар уулзаж, бэлтгэл ажил болоод цаашдын хамтын ажиллагааныхаа талаа

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Мөрөөдлийн гоол” тэмцээнийг зохион байгуулна
“Мөрөөдлийн гоол” тэмцээнийг зохион байгуулна. Зураг: МҮОНРТ

Боловсролын яам болон Монголын Хөлбөмбөгийн Холбоо (МХБХ) хамтран ЕБС-ийн хүүхдүүдийн дунд “Мөрөөдлийн гоол” тэмцээнийг зохион байгуулах гэж байна. Тус тэмцээний хүрээнд Боловсролын сайд П.Наранбаяр, МХБХ-ны Ерөнхийлөгч Ц.Анандбазар нар уулзаж, бэлтгэл ажил болоод цаашдын хамтын ажиллагааныхаа талаар ярилцлаа.

Боловсролын сайд П.Наранбаяр “ Хүүхдийг эрүүл, зөв хүмүүжилтэй иргэн болгож төлөвшүүлэхэд төдийгүй нийтийн биеийн тамирын хөгжилд энэхүү тэмцээн чухал нөлөө үзүүлнэ” хэмээн онцоллоо. Мөн МХБХ-ны Ерөнхийлөгч Ц.Анандбазар “Хөлбөмбөгөөр дамжуулан хүүхдүүд багаар ажиллах, хамтран сэтгэх, нэг зорилгын төлөө нэгдэн тоглох чадварыг суралцана” гэлээ.

Тэмцээн 21 аймаг, 330 сумын ЕБС-уудыг хамарсан өргөн цар хүрээтэй охид, хөвгүүдийн хоёр насны ангиллаар явагдахаар бэлтгэл бүрэн хангагдаад байна. Цаашид Олон улсын хөлбөмбөгийн холбоо /FIFA/ -ны санхүүжилтээр хүүхэд залууст зориулсан дэлхийн жишигт нийцсэн 11 хөлбөмбөгийн талбайг нийслэл орон нутагт байгуулах ажил дээр хамтрахаар боллоо.

Хуваалцах