Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Мөс цөмрөх аюулаас сэрэмжлүүлж байна

Зарим томоохон гол, мөрөнд газар доорх усны хажуугийн цутгал урсацаас шалтгаалан халиа, тошин гүйх, мөсөн дээгүүр ус урсах, нуурт өрх үүсч, мөс нимгэрэх зэрэг үзэгдэл ажиглагдаж байгааг албаны хүн анхаарууллаа.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Мөс цөмрөх аюулаас сэрэмжлүүлж байна
Мөс цөмрөх аюулаас сэрэмжлүүлж байна. Зураг: МҮОНРТ

Хаврын урин дулаан цаг болж, цаг агаар дулаарч байгаатай холбогдуулан мөсний нягт багасаж, мөс хэврэгшиж байна. Зарим томоохон гол, мөрөнд газар доорх усны хажуугийн цутгал урсацаас шалтгаалан халиа, тошин гүйх, мөсөн дээгүүр ус урсах, нуурт өрх үүсч, мөс нимгэрэх зэрэг үзэгдэл ажиглагдаж байгааг албаны хүн анхаарууллаа.

Тиймээс ард иргэдийг мөсөн дээгүүр явах болон авто тээвэр хийхээс татгалзаж, мөс цөмрөх аюулаас болгоомжлохыг анхааруулж байна.

Хуваалцах