Мөс цөмрөх аюулаас сэрэмжлүүлж байна
Ус, цаг уур, орчны хүрээлэнгээс ард иргэдийг мөс цөмрөх аюулаас урьдчилсан сэргийлж, цаг хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр явахгүй байхыг онцгойлон анхааруулжээ.
Мэдээллийн алба

Ус, цаг уур, орчны хүрээлэнгээс ард иргэдийг мөс цөмрөх аюулаас урьдчилан сэргийлж, цаг хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр явахгүй байхыг онцгойлон анхааруулжээ. Учир нь энэ сарын нэгний өдрийн байдлаар манай орны ихэнх гол, мөрөнд битүү мөсөн бүрхүүл тогтсон хэдий ч зарим томоохон гол мөрөнд мөсөн зах өргөсөн зузаарч, шингэн ба өтгөн зайр, нимгэн мөсөн бүрхүүл үүсэх зэрэг үзэгдэл зонхилон ажиглагдаж байгаа аж. Түүнчлэн мөсний даац хүн, мал, машин тэрэг явахад аюулгүй хэмжээнд хүрч бэхжээгүй байгаа гэнэ.


















