Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Мөс цөмрөх аюулаас сэрэмжлүүлж байна

2014 оны 3 дугаар сарын 25 –ны өдрийн байдлаар Хөвсгөлийн уулсаас эхтэй Дэлгэрмөрөн, Эг, Идэр, Хангайн нуруунаас усжих Чулуут, Хойттамир, Түй, Буянт, Завхан, Зүйл, Шарга, Байдраг, Заг, Онги, Хэнтэйн нуруунаас усжих Хүдэр, Хараа, Ерөө, Туул, Барх, Онон, Халх, Сэлэнгэ мөрөн, Орхон голын дагууд болон Т

ЦУ
Цаг Уур Орчны Шинжилгээний Газар

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Мөс цөмрөх аюулаас сэрэмжлүүлж байна
Мөс цөмрөх аюулаас сэрэмжлүүлж байна. Зураг: МҮОНРТ

2014 оны 3 дугаар сарын 25 –ны өдрийн байдлаар Хөвсгөлийн уулсаас эхтэй Дэлгэрмөрөн, Эг, Идэр, Хангайн нуруунаас усжих Чулуут, Хойттамир, Түй, Буянт, Завхан, Зүйл, Шарга, Байдраг, Заг, Онги, Хэнтэйн нуруунаас усжих Хүдэр, Хараа, Ерөө, Туул, Барх, Онон, Халх, Сэлэнгэ мөрөн, Орхон голын дагууд болон Түргэний уулсаас эхтэй Түргэн, Тэс, Алтай нурууны Ховд, Буянт, Сагсай, Булган зэрэг голууд 30-190 см зузаан мөсөн бүрхүүлтэй байгаа боловч урин дулаан цаг ирж буйтай холбогдон голын сав газрын цас, мөс эрчимтэй хайлахын зэрэгцээ дээр дурьдсан томоохон голуудаар харз, тошин, мөс нимгэрэх, мөсөн дээгүүр ус урсах, мөс харлах зэрэг үзэгдэл идэвхижиж, мөсний зузаан өмнөх арав хоногоос 10-30 см нимгэрч, зузаарлын эрчим буурсан байна. Иймд нуурын толио, гол мөрний нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй байгаа ба 2013 оны мөн үеийнхээс 10-55 см нимгэн мөсөн бүрхүүлтэй байна. Цаашид цаг агаарын дулааралтай уялдан мөсний нягт багасаж, мөс хэврэгших тул ард иргэдийг мөсөн дээгүүр явах болон авто тээвэр хийхээс татгалзаж, мөс цөмрөх аюулаас болгоомжлохыг анхааруулж байна.

Хуваалцах