Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Мөс цөмрөх аюулаас сэрэмжлүүлж байна

Өнөөдрийн байдлаар манай орны ихэнх гол мөрөн нуурын мөсний зузаарлын эрчим буурч, хаврын мөсний үзэгдэл идэвхжиж эхэлсэн

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Мөс цөмрөх аюулаас сэрэмжлүүлж байна
Мөс цөмрөх аюулаас сэрэмжлүүлж байна. Зураг: МҮОНРТ

Өнөөдрийн байдлаар манай орны ихэнх гол мөрөн нуурын мөсний зузаарлын эрчим буурч, хаврын мөсний үзэгдэл идэвхжиж эхэлсэн ба ихэнх гол мөрний мөсний зузаан өнгөрсөн оны мөн үе болон олон жилийн дунджаас 10-60 см бага байна.

Цаашид урин дулаарч гол мөрний мөс улам хэврэгшиж, мөсний даац хүн, мал, машин тэрэг явахад аюулгүй хэмжээнд байж чадахгүй учир иргэд сонор сэрэмжтэй байж мөсөн дээгүүр явах болон авто тээвэр хийхгүй байхыг онцгойлон анхааруулж байна гэж Нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Хуваалцах