Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Мөс цөмрөх аюулаас урьдчилан сэргийл!

2014-1-1-ний өдрийн байдлаар Монгол орны ихэнх гол, мөрөн, нууранд битүү мөсөн бүрхүүл тогтож мөс улам зузаарч , жижиг голууд ёроолдоо хүртэл хөлдсөн хэдий ч томоохон голууд болох Сэлэнгэ, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн зэрэг голын дагууд мөсний зузаан харилцан адилгүй байгаа

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Мөс цөмрөх аюулаас урьдчилан сэргийл!
Мөс цөмрөх аюулаас урьдчилан сэргийл!. Зураг: МҮОНРТ

2014-1-1ий өдрийн байдлаар Монгол орны ихэнх гол, мөрөн, нууранд битүү мөсөн бүрхүүл тогтож мөс улам зузаарч , жижиг голууд ёроолдоо хүртэл хөлдсөн хэдий ч томоохон голууд болох Сэлэнгэ, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн зэрэг голын дагууд мөсний зузаан харилцан адилгүй байгаа ба 2013 оны мөн үе болон олон жилийн дунджаас 20-40 см нимгэн мөн түүнчлэн мөсний даац хүн, мал, машин тэрэг явахад аюулгүй хэмжээнд хүрч бэхжээгүй байгаа тул ард иргэдийг цаг хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр явах, авто тээвэр хийхээс татгалзаж, мөс цөмрөх аюулаас болгоомжлохыг онцгойлон анхааруулж байна.

Ус судлалын сектор

Хуваалцах