Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Мөс цөмрөх аюулаас урьдчилан сэргийлээрэй

Ойрын өдоүүдийн байдлаар Монгол орны ихэнх гол, мөрөн, нууранд битүү мөсөн бүрхүүл тогтож мөс улам зузаарч , жижиг голууд ёроолдоо хүртэл хөлдсөн хэдий ч томоохон голууд болох Сэлэнгэ, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн зэрэг голын дагууд мөсний зузаан харилцан адилгүй байгаа

ЦУ
Цаг Уур Орчны Шинжилгээний Газар

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Мөс цөмрөх аюулаас урьдчилан сэргийлээрэй
Мөс цөмрөх аюулаас урьдчилан сэргийлээрэй. Зураг: МҮОНРТ

Ойрын өдрүүдийн байдлаар Монгол орны ихэнх гол, мөрөн, нууранд битүү мөсөн бүрхүүл тогтож мөс улам зузаарч , жижиг голууд ёроолдоо хүртэл хөлдсөн хэдий ч томоохон голууд болох Сэлэнгэ, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн зэрэг голын дагууд мөсний зузаан харилцан адилгүй байгаа ба 2013 оны мөн үе болон олон жилийн дунджаас 10-45 см нимгэн мөн түүнчлэн мөсний даац хүн, мал, машин тэрэг явахад аюулгүй хэмжээнд хүрч бэхжээгүй байгаа тул ард иргэдийг цаг хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр явах, авто тээвэр хийхээс татгалзаж, мөс цөмрөх аюулаас болгоомжлохыг онцгойлон анхааруулж байна.

Хуваалцах