Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Мөс цөмрөх аюултайг анхааруулав

Энэ жилийн хувьд манай орны цаг агаар олон жилийн дунджаас дулаан болж байгаа талаар Ус цаг уур, орчны хүрээлэнгээс мэдээлж байгаа.

О.
О.Шинэтуяа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Мөс цөмрөх аюултайг анхааруулав
Мөс цөмрөх аюултайг анхааруулав. Зураг: МҮОНРТ

Энэ жилийн хувьд манай орны цаг агаар олон жилийн дунджаас дулаан болж байгаа талаар Ус цаг уур, орчны хүрээлэнгээс мэдээлж байгаа. Хэдийгээр өвлийн эхэн сар эхэлсэн хэдий ч гол, мөрний ус бүрэн хөлдөөгүй, гүн хэсэгтэй нимгэн зайрмагтах төдий байгаа аж. Тиймээс тус газраас “Арваннэгдүгээр сарын дунд арав хоногийн байдлаар Монгол орны ихэнх гол, мөрөнд битүү мөсөн бүрхүүл тогтсон хэдий ч зарим томоохон гол мөрөнд мөсөн зах өргөсөн зузаарч, шингэн ба өтгөн зайр, нимгэн мөсөн бүрхүүл үүсэх зэрэг үзэгдэл зонхилон ажиглагдаж байна. Тиймээс мөсний даац хүн, мал, машин тэрэг явахад аюулгүй хэмжээнд хүрч бэхжээгүй байгаа тул ард иргэдийг мөс цөмрөх аюулаас урьдчилан сэргийлж, цаг хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр явахгүй байхыг анхааруулъя” гэж мэдээллээ.

Хуваалцах