Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Мөс цөмрөх болон шар усны үерийн аюулаас сэрэмжлүүлж байна

2019 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн байдлаар гол мөрний мөсний зузаан өмнөх арав хоногоос 5-35 см нимгэрч, мөсний үзэгдэл идэвхижиж, мөсний нягт багасан мөс хэврэгшиж байгаа тул

ЦУ
Цаг Уур Орчны Шинжилгээний Газар

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Мөс цөмрөх болон шар усны үерийн аюулаас сэрэмжлүүлж байна
Мөс цөмрөх болон шар усны үерийн аюулаас сэрэмжлүүлж байна. Зураг: МҮОНРТ

2019 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн байдлаар гол мөрний мөсний зузаан өмнөх арав хоногоос 5-35 см нимгэрч, мөсний үзэгдэл идэвхижиж, мөсний нягт багасан мөс хэврэгшиж байгаа тул цаг хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр явах, авто тээвэр хийхгүй байхыг онцгойлон анхааруулж байна.

Мөн түүнчлэн Монгол орны нийт газар нутгийн 38 хувь нь цастай байгаа ба агаарын температур нэмэгдэхийн хэрээр гол мөрний сав газар дахь цас, мөс болон өндөр уул, ой модтой, нар бага тусдаг газруудад үлдсэн цас хайлж шар усны үер буух нөхцөл бүрдэх тул шар усны үерээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.

Гадаргын усны судалгааны хэлтэс

Хуваалцах