Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Мөс цөмөрч алга болсон хүүхдийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна

Дорнод аймагт Хэрлэн голын мөсөн дээр тавдугаар ангийн гурван хүү тоглож байтал мөс цөмөрчээ. Тэднээс хоёр нь аврагдаж эмнэлэгт хүргэгдсэн бол нэг хүүхдийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна.

О.
О.Ундармаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Мөс цөмөрч алга болсон хүүхдийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна
Мөс цөмөрч алга болсон хүүхдийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна. Зураг: МҮОНРТ

Өнгөрөгч арваннэгдүгээр сарын 29-нд буюу баасан гарагт Дорнод аймагт Хэрлэн голын мөс цөмөрч, мөсөн дээр тоглож байсан гурван хүүхдийн нэг нь унаж осолджээ. Хүүхдийг эрэн хайх ажиллагаа гурав дахь өдрөө үргэлжилж байна.

Осол болсон 2024 оны 11-р сарын 29-ний өдрөөс хойш Зүүн бүсийн онцгой байдлын газрын алба хаагчид мөс цөмөрч хүүхэд осолдсон газраас эхлэн 15 км газрыг самнасан боловч олдоогүй.

Голын усанд хүүхэд осолдсонтой холбоотойгоор Дорнод аймгийн Онцгой комисс шуурхай хуралдаж, гол нуурын эргийн ойролцоо олон нийтийн арга хэмжээ зохион байгуулахгүй байх шийдвэр гаргажээ.

Энэ жил гол нуурын усан дээр мөсөн бүрхүүл хожуу тогтсон, мөсөн бүрхүүлийн хэмжээ өмнөх жилийн мөн үеийнхээ 10-25 см-ээр бага байна. Тиймээс зам товчлох зорилгоор мөсөн дээгүүр явган болон тээврийн хэрэгсэлтэй зорчихгүй байхыг анхааруулж байна.

Хуваалцах