Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙХууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо
1/3
Нийгэм

Мөс цөмөрч болзошгүй газруудад хориглох тэмдэг байршууллаа

Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын Хатгал тосгон дахь Гал түймэр унтраах, аврах 69 дүгээр ангийн алба хаагчид Хөвсгөл нуурт хэмжилт хийж, мөс цөмөрч болзошгүй газруудад хориглох тэмдэг байршууллаа.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Мөс цөмөрч болзошгүй газруудад хориглох тэмдэг байршууллаа
Мөс цөмөрч болзошгүй газруудад хориглох тэмдэг байршууллаа. Зураг: МҮОНРТ

Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын Хатгал тосгон дахь Гал түймэр унтраах, аврах 69 дүгээр ангийн алба хаагчид Хөвсгөл нуурт хэмжилт хийж, мөс цөмөрч болзошгүй газруудад хориглох тэмдэг байршууллаа.

Hэмжилтээр Мэргэний үзүүрийн мөсний зузаан 15 см, Нефть баазын эрэг хэсгээр 59 см, Хар толгойн эрэг хэсгээр 55 см хөлдөж өмнөх жилүүдээс нимгэн байгааг тогтоосон байна.

Мөн Хөвсгөл нуур битүү мөсөн бүрхүүл тогтсон боловч мөсний даац хүн, мал, машин техник явахад хангалттай хэмжээнд хүрч бэхжээгүй байгаа тул иргэд амралт зугаалгаар нуурын мөсөн дээгүүр хөдөлгөөн үйлдэхгүй байхыг анхаарууллаа гэж Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Хуваалцах