Мөс цөмөрсний улмаас нэг хүн амиа алджээ
Хөвсгөл аймгийн Засаг дарга өнгөрсөн оны 12 дугаар сард Хөвсгөл нуураар зорчихыг хориглосон. Учир нь мөсний хэмжээ нь олон жилийн дундажтай харьцуулахад нимгэн байгаа юм.
Мэдээллийн алба

Хөвсгөл аймгийн Засаг дарга өнгөрсөн оны 12 дугаар сард Хөвсгөл нуураар зорчихыг хориглосон. Учир нь мөсний хэмжээ нь олон жилийн дундажтай харьцуулахад нимгэн байгаа юм. Гэвч энэ сарын 22-нд тус нуур дээгүүр "Chaser" авто машинтай зорчиж явсан гурван хүн мөс цөмөрсний улмаас осолдсон хэрэг гарчээ. Улмаар нэг хүн нь осгож амиа алдсан байна. Тэднийг Хадан хүй гэдэг газрын ойролцоо явж байхад нь мөс цөмөрчээ.


















