МҮСБХ, МСБХ-ныхон хамтарсан уулзалт хийлээ
Үндэсний лигийн багууд зургаан тоглолт, Гоё Дээд лигийн багууд долоон тоглолт хийсэн. Лигүүдээ нэгтгэх хоёр саналыг талууд ярилцсан.
Мэдээллийн алба

МҮСБХ болон МСБХ-ноос Монголын бүх шилдэг багууд нэг лигт тоглох хүсэлтийг Тоглогчдын холбоонд тавьж, тоглогчидтой хамтарсан уулзалт хийлээ.
21 аймгийн Үндэсний лиг болон Гоё Дээд лиг нэгдсэнээр 12 багтай хүчирхэг лиг болох боломжтой.
Үндэсний лигийн багууд зургаан тоглолт, Гоё Дээд лигийн багууд долоон тоглолт хийсэн. Лигүүдээ нэгтгэх хоёр саналыг талууд ярилцсан.
Үүнд:
Тус тусын лигийн тоглосон тоглолтын амжилтаа хадгалан үргэлжлэн тоглох
2 лигийн бүх тоглолтуудыг орхин шинээр лигээ эхлүүлэх
Энэхүү уриалгыг Үндэсний лигийн багийн эзэд, ивээн тэтгэгчид, тоглогчид дэмжин зөвшөөрлөө.
Монголд сүүлийн жилүүдэд үүсээд буй хуваагдсан энэ хүндрэлтэй нөхцөл байдалд цэг тавьж, өнгөрснийг биш ирээдүй рүү харж, сагсан бөмбөгийн спортынхоо хөгжлийг улам хурдасгахад бүх тал болох МҮСБХ, МСБХ, Тоглогчдын холбоо нэгдэж ажиллах энэхүү сайхан боломжийг "дэмжихийг" Гоё дээд лигийн багийн эзэд, ивээн тэтгэгчид, спонсор, тоглогчид та бүхнээс хүсч байна.


















