Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

"Мөсний баяр"-аар Хөвсгөл нууран дээр машин, техник зогсоохгүй

Энэ жил Хөвсгөл нуурт "Хөх сувд" зохион байгуулагдах болсонтой холбогдуулан Байгаль орчин, аялал жуулчлалын яам Төрийн нарийн бичгийн даргаар ахлуулан зохих шийдвэрүүдийг гаргахаар ажиллаж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
"Мөсний баяр"-аар Хөвсгөл нууран дээр машин, техник зогсоохгүй
"Мөсний баяр"-аар Хөвсгөл нууран дээр машин, техник зогсоохгүй. Зураг: МҮОНРТ

Хөвсгөл нуурын экосистемийг хамгаалах хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгчөөс санаачилсан олон ажлууд Хөвсгөл нуур орчимд хэрэгжиж байна. Энэ жил Хөвсгөл нуурт "Хөх сувд" зохион байгуулагдах болсонтой холбогдуулан Байгаль орчин, аялал жуулчлалын яам Төрийн нарийн бичгийн даргаар ахлуулан зохих шийдвэрүүдийг гаргахаар ажиллаж байна. Тухайлбал:

-Нуурын мөсөн дээр машин, техник зогсоохгүй.

-Машин зогсох талбайг тусгайчлан өөр газар бэлдэх.

-Ариун цэвэр, эрүүл ахуйн шаардлага хангасан (био 00 г.м) зохион байгуулалтыг хийнэ гэж БОАЖЯ-наас мэдээллээ.

Хуваалцах