Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Мөсний загасчлалын УАШТ боллоо

том загасны номинацыг С.Хүсэлжаргал (Найзууд) 1210 грамм алгана загас барьж тэргүүллээ.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Мөсний загасчлалын УАШТ боллоо
Мөсний загасчлалын УАШТ боллоо. Зураг: МҮОНРТ

Монголын загасчлалын спортын холбоо, Дарханы загасчлалын спортын холбооноос 2022 оны Мөсний загасчлалын УАШТ-ийг энэ сарын 26, 27-нд Дархан-Уул аймагт зохион байгууллаа.

Тус тэмцээнд нийт 11 баг өрсөлдөж дараах байрыг эзлэв.

  1. Номадс (43),

  2. Найзууд (46),

  3. Чемпионс (46),

  4. Хөх тул (51),

  5. Алгана (54),

  6. Жараахай (62.5),

  7. Андууд (64)

  8. Про-40 (68),

  9. Чоно (69),

  10. Хангарьд (73),

  11. Мастер фишинг (83.5).

Үүнээс гадна том загасны номинацыг С.Хүсэлжаргал (Найзууд) 1210 грамм алгана загас барьж тэргүүллээ. Харин хувийн дүнгээр алтан медалийг Д.Батсайхан (Алгана), мөнгөн медалийг Д.Ган-Эрдэнэ (Номадс), хүрэл медалийг С.Хүсэлжаргал (Найзууд) нар хүртжээ.

Сонирхуулахад, загасчлалын "Дархан цом-2022" тэмцээн ирэх 3 дугаар сарын 12, 13-нд зохион байгуулагдахаар болжээ.

Хуваалцах