Мөст, Эрдэнэбүрэн сумдыг баруун бүсийн босоо тэнхлэгийн авто замтай холбох талаар ярилцжээ
Азийн хөгжлийн банк, Зам тээвэр хөгжлийн яам, Баруун бүсийн босоо тэнхлэгийн авто зам хөгжүүлэх төслийн бүрэлдэхүүн Ховд аймгийн Засаг дарга Д.Галсандондогтой уулзсан байна.
Мэдээллийн алба

Азийн хөгжлийн банк, Зам тээвэр хөгжлийн яам, Баруун бүсийн босоо тэнхлэгийн авто зам хөгжүүлэх төслийн бүрэлдэхүүн Ховд аймгийн Засаг дарга Д.Галсандондогтой уулзсан байна. Уулзалтын үеэр Ярант-Ховдын чиглэлийн авто замын эдийн засгийн үр өгөөж, зам арчилгааны талаар ярилцжээ.
Ховд аймгийн Засаг дарга Д.Галсандондогийн хувьд Ярант, Ховд, Өлгий, Улаанбайшинт чиглэлийн баруун бүсийн босоо тэнхлэгийн авто зам дагуу байрлах Мөст, Эрдэнэбүрэн сумдыг уг замтай холбох, баруун бүсийн босоо тэнхлэгийн авто зам дагуу зарим газарт амрах авто зогсоол барих зэрэг саналыг танилцуулсан байна.


















