Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Мусульман шашинтнуудын рамадан сар гарлаа

Өнгөрсөн даваа гарагаас эхлэн лалын шашинтнуудын хамгийн хүндэтгэлтэй чухал Рамадан сар гарч байна. Энэ сарын хугацаанд маш нарийн мацаг барьдаг. Үүнд хоногийн гэгээтэй цагт ус, хоол хэрэглэхээс болон бэлгийн харьцаанаас татгалздаг байна. Энэ үе нь Аллах, Кораны ариун сургаальд бүрэн зориулагддаг ба

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Мусульман шашинтнуудын рамадан сар гарлаа
Мусульман шашинтнуудын рамадан сар гарлаа. Зураг: МҮОНРТ

Өнгөрсөн даваа гарагаас эхлэн лалын шашинтнуудын хамгийн хүндэтгэлтэй чухал Рамадан сар гарч байна. Энэ сарын хугацаанд маш нарийн мацаг барьдаг. Үүнд хоногийн гэгээтэй цагт ус, хоол хэрэглэхээс болон бэлгийн харьцаанаас татгалздаг байна. Энэ үе нь Аллах, Кораны ариун сургаальд бүрэн зориулагддаг байна.

Шариатын таван хуулинд зааснаар, рамадан сарын үед лалын үнэнч сүсэгтэнүүд нь үүрийн цагаан гэгээнээс өмнө үдэш орой хүртэл мацаг барих ёстой. Мацагаас жирэмсэн эмэгтэйчүүд болон хүүхэд хөхүүлж байгаа эхчүүд, өвчтэй болон өндөр настай хүмүүс, долоогоос доош насны хүүхдүүд болон бодит шалтгаантай хүмүүс чөлөөлөгддөг аж.

Рамадан нь энэ жил 8- р сарын 8 нд тэмдэглэх Ураза-байрамаар өндөрлөх аж

Хуваалцах