Мөсөн дээгүүр явах, авто тээвэр хийхгүй байхыг анхааруулав
Хэдхэн хоногийн өмнө голын мөсөн дээгүүр автомашинтай зорчих үед мөс цөмөрч нэг иргэн амиа алдсан харамсалтай, золгүй тохиолдсон гарсан.
Мэдээллийн алба

Монгол орны ихэнх гол мөрөнд тогтвортой мөсөн бүрхүүл тогтож, мөсний зузаан нэмэгдэж байгаа хэдий ч нуурын толио, голын нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй байна.
Хэдхэн хоногийн өмнө голын мөсөн дээгүүр автомашинтай зорчих үед мөс цөмөрч нэг иргэн амиа алдсан харамсалтай, золгүй тохиолдсон гарсан.
Иймд мөсний даац хүн, мал, машин тэрэг явахад аюулгүй хэмжээнд хүрч бэхжээгүй байгаа тул цаг хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр явах, авто тээвэр хийхгүй байхыг цагдаагийн байгууллагаас онцгойлон анхаарууллаа.


















