Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Мөсөн дээгүүр явах болон авто тээвэр хийхгүй онцгойлон анхааруулж байна

Нуурт өрх, цагаан, хар хил үүсэх, томоохон голуудын зарим хэсгээр харз, халиа, тошин гүйж, мөс хэврэгших үзэгдэл ажиглагдаж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Мөсөн дээгүүр явах болон авто тээвэр хийхгүй онцгойлон анхааруулж байна
Мөсөн дээгүүр явах болон авто тээвэр хийхгүй онцгойлон анхааруулж байна. Зураг: МҮОНРТ

Гол, мөрний нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй байна.

Нуурт өрх, цагаан, хар хил үүсэх, томоохон голуудын зарим хэсгээр харз, халиа, тошин гүйж, мөс хэврэгших үзэгдэл ажиглагдаж байна.

Иймд цаг хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр явах болон авто тээвэр хийхгүй байхыг онцгойлон анхааруулж байна.

Эх сурвалж: ОБЕГ-ын Урьдчилан сэргийлэх газар

Хуваалцах