“Мөсөн дэнлүү” наадам эхэллээ
30 жилийн турш уламжлал болгон зохион байгуулж буй “Мөсөн дэнлүү” наадам өнөөдөр Бээжин хотод эхэлж байна.
Мэдээллийн алба

30 жилийн турш уламжлал болгон зохион байгуулж буй “Мөсөн дэнлүү” наадам өнөөдөр Бээжин хотод эхэлж байна. Өвөрмөц, сонин мөсөн урлалуудыг дэлгэдэг тус наадмын энэ жилийн сэдэв “олимп”. Учир нь 2022 оны “Өвлийн олимп”-ийн наадам Бээжин хотод зохион байгуулагдахаар болсон билээ. Үүгээрээ БНХАУ зуны болон өвлийн олимпийг зохион байгуулсан анхны Азийн улс болж байгаа юм.
Түүнчлэн элдэв хөдөлгөөн хийж байгаа мичнүүдийн мөсөн хөшөө “Мөсөн дэнлүү” наадмыг чимэж байгаа талаар CCTV мэдээллээ.























