Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙНөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ
1/3
Нийгэм

Мөсөн гулгуурын талбай энэ сарын 16-нд ашиглалтад орно

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас стандартын шаардлагад нийцсэн, хүүхэд залуучуудын чөлөөт цагаа өнгөрүүлэх, биеийн тамир спортоор хичээллэх зориулалт бүхий мөсөн гулгуурын талбайг

НХ
НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Мөсөн гулгуурын талбай энэ сарын 16-нд ашиглалтад орно
Мөсөн гулгуурын талбай энэ сарын 16-нд ашиглалтад орно. Зураг: МҮОНРТ

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас стандартын шаардлагад нийцсэн, хүүхэд залуучуудын чөлөөт цагаа өнгөрүүлэх, биеийн тамир спортоор хичээллэх зориулалт бүхий мөсөн гулгуурын талбайг Чингис хааны талбайд хоёр дахь жилдээ байгуулахаар болж, өчигдрөөс засч эхэллээ. Мөсөн гулгуурын талбайг төв талбайн урд хэсэг дэх тохижилт хийгдээгүй хатуу хучилттай талбайд 50х25 метрийн харьцаатай байгуулж байгаа бөгөөд хувцас солих байр, гэрэлтүүлэг зэргийг цогцоор нь шийдэхээр төлөвлөж байна. Тус талбайд хүүхэд, залуус чөлөөт цагаа зөв, боловсон өнгөрөөхөөс гадна тэмцээн уралдаан зохион байгуулах боломжтой юм. Талбайн ашиглалтыг "Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл" ОНӨААТҮГ хариуцаж ажиллана. Зориулалтын, бүрэн тохижилттой мөсөн гулгуурын талбай 12 дугаар сарын 16-ны өдрөөс иргэдэд үйлчилж эхэлнэ.

Хуваалцах