Мөсөн уулын дунд их хэмжээний ус тогтжээ
Олон улсын эрдэмтэд Гренландын далайн зүүн өмнөд хэсэгт орших нэгэн мөсөн уулын дунд их хэмжээний хөлдөөгүй ус байгааг илрүүлжээ. 50 метр гүн, 70 мянган га газрыг хамран тогтсон дээрх ус Ирландын нутагтай тэнцэнэ гэж мэдээллээ. Энэхүү мөсөн уул Гренландын далайн түвшин нэмэгдэх гол шалтгаан ч байж м
Мэдээллийн алба

Олон улсын эрдэмтэд Гренландын далайн зүүн өмнөд хэсэгт орших нэгэн мөсөн уулын дунд их хэмжээний хөлдөөгүй ус байгааг илрүүлжээ. 50 метр гүн, 70 мянган га газрыг хамран тогтсон дээрх ус Ирландын нутагтай тэнцэнэ гэж мэдээллээ. Энэхүү мөсөн уул Гренландын далайн түвшин нэмэгдэх гол шалтгаан ч байж магадгүй гэж таамаглаж байна. Мөн Европын хойд хэсгийн далайн түвшинд нөлөөлж болзошгүй аж. Одоогоор энэ ус хэзээ тогтож эхэлсэн, цаашид ямар хор хөнөөлтэй болохыг нь судлаж эхэлжээ.


















