Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Мөсөнд авиралтын цомын төлөөх тэмцээн Улаан цутгалангийн хүрхрээнд болжээ

Тэмцээний үеэр олгодог "Karakorum" цомын эзнээр "Хайрхан аялагч" клубын тамирчин, ОУХМ Д.Баасандорж, "Сутайн бор" клубын тамирчин, спортын дэд мастер Н.Сэлэнгэ нар шалгарсан байна.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Мөсөнд авиралтын цомын төлөөх тэмцээн Улаан цутгалангийн хүрхрээнд болжээ
Мөсөнд авиралтын цомын төлөөх тэмцээн Улаан цутгалангийн хүрхрээнд болжээ. Зураг: МҮОНРТ

“Karakorum ice festival” мөсөнд авиралтын цомын төлөөх тэмцээн Орхон голын Улаан цутгалангийн хүрхрээнд болжээ.

Тэмцээний үеэр олгодог "Karakorum" цомын эзнээр "Хайрхан аялагч" клубын тамирчин, ОУХМ Д.Баасандорж, "Сутайн бор" клубын тамирчин, спортын дэд мастер Н.Сэлэнгэ нар шалгарсан байна.

Уншигч танаа тэмцээний дүнг дараах байдлаар танилцуулъя.

Мэргэжлийн, эрэгтэй хурдны төрөлд:

I байр: ОУХМ Д.Баасандорж, "Хайрхан аялагч" клуб

II байр: ОУХМ Н.Хэрлэн, "Сутайн бор" клуб

III байр: Спортын мастер Ч.Мандахбаяр, "УБ аялагч" клуб

Мэргэжлийн, эмэгтэй хурдны төрөлд:

I байр: Н.Сэлэнгэ, "Сутайн бор" клуб

II байр: Гэрэлчимэг, "УБ аялагч" клуб

III байр: Ц.Энхжаргал, "Саммит" клуб

Сонирхогчид, эрэгтэй хурдны төрөлд:

I байр: Б.Итгэл, "Сутайн бор" клуб

II байр: Б.Батчулуун, "Сутайн бор" клуб

III байр: Б.Амгалантөгс, "Сутайн бор" клуб

Сонирхогчид, эмэгтэй хурдны төрөлд:

I байр: Э.Баярчимэг, "УРСА" клуб

II байр: Б. Батцэцэг

III байр: М.Оюунчимэг, "УБ аялагч" клуб

Хуваалцах