"Мутант торой" мэндлэв
Хятадын Наньжин хотын ойролцоох Янан суурингийн фермер Тао Лугийн нэгэн гахай 19 торой гаргасны нэг нь духан дээрээ бас нэг хоншоортой торой байжээ.
Мэдээллийн алба

Хятадын Наньжин хотын ойролцоох Янан суурингийн фермер Тао Лугийн нэгэн гахай 19 торой гаргасны нэг нь духан дээрээ бас нэг хоншоортой торой байжээ. Тус улсын хэвлэлд бичсэнээр бол энэхүү торой нь нэг нас хүрээд үхсэн байна.
Ийм гаж төрхтэй торой мэндэлсэн тохиолдол 2008 он Индонезид, 2011 онд Гватемалд, өнгөрсөн 2014 онд мөн Хятадад тохиож байсан юм.




















