Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙНөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ
1/3
Нийгэм

Муудсан ногоо худалдаалж байсан зөрчлийг таслан зогсоолоо

Чингэлтэй дүүрэгт оршин суугч иргэнээс ирүүлсэн муудсан лооль, манжин худалдаалж байсан тухай гомдлыг хүлээн авч УИД-ийн Номин супермаркетын салбарт холбогдох чиглэлийн улсын

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Муудсан ногоо худалдаалж байсан зөрчлийг таслан зогсоолоо
Муудсан ногоо худалдаалж байсан зөрчлийг таслан зогсоолоо. Зураг: МҮОНРТ

Чингэлтэй дүүрэгт оршин суугч иргэнээс ирүүлсэн муудсан лооль, манжин худалдаалж байсан тухай гомдлыг хүлээн авч УИД-ийн Номин супермаркетын салбарт холбогдох чиглэлийн улсын байцаагчид хяналт шалгалт хийлээ.Шалгалтаар байгууллагын дотоод хяналт шалгалтын хүлээсэн үүргийн дагуу ажилтан бараа бүтээгдэхүүнийг шалгаж хүлээн аван худалдаанд нийлүүлдэггүй зөрчил илэрлээ.Зөрчлийн тухай хуулийн 11.2-р зүйлийн 1.2 дах заалтаар торгуулийн арга хэмжээ аван эрх бүхий албан тушаалтны хугацаатай албан шаардлага хүргүүлж, зөрчлийг таслан зогсоож ажиллалаа.

Хуваалцах