"Мөөжөө Жөөжөө хоёр" сэтгүүлийг цахимаар үзэх боломжтой боллоо
Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс санаачлан Шог зураач А.Бат-Эрдэнэ, Б.Тэмүүжин нартай хамтран хүүхэд багачуудад шог зургийн дүрслэлээр Хөдөлгөөний аюулгүй байдал, дүрмийн талаар болон замын хөдөлгөөнд
Мэдээллийн алба

Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс санаачлан Шог зураач А.Бат-Эрдэнэ, Б.Тэмүүжин нартай хамтран хүүхэд багачуудад шог зургийн дүрслэлээр Хөдөлгөөний аюулгүй байдал, дүрмийн талаар болон замын хөдөлгөөнд хэрхэн зөв оролцох талаар "Мөөжөө Жөөжөө-2" комикс цувралыг эхлүүлээд байгаа юм.
Энэ удаад сургуулийн бага ангийн сурагчдад зориулсан сэдвээр комиксоо сэтгүүл болон дижитал хэлбэрээр хүүхэд багачууддаа хүргэж байна гэж Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс мэдээллээ.
Тус цувралын дижитал хувилбарыгЭНД дарж үзээрэй.


















