Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Муурыг айлгасан аварга харх

Шведийн Стокгольм хотын Солна дүүргийн нэгэн айлын гал тогоог "эзэгнэж", гэрийн эздийг айлгасан аварга харх орон нутгийн хэвлэл мэдээллийнхний анхаарлыг татсан байна. Ратзилла гэгдэж буй тус хархны урт сүүлийг нь оролцуулаад 40 см ажээ.

РА
РАЛЬДИЙ.А

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Муурыг айлгасан аварга харх
Муурыг айлгасан аварга харх. Зураг: МҮОНРТ

Шведийн Стокгольм хотын Солна дүүргийн нэгэн айлын гал тогоог "эзэгнэж", гэрийн эздийг айлгасан аварга харх орон нутгийн хэвлэл мэдээллийнхний анхаарлыг татсан байна. Ратзилла гэгдэж буй тус хархны урт сүүлийг нь оролцуулаад 40 см ажээ. Өрхийн тэргүүн Эрик Корсасын хэлснээр муур нь хархнаас айгаад гал тогоо руу огт орохгүй байсан гэнэ. BBC-ийн мэдээлснээр аварга харх цемент, модыг мэрж, агааржуулах хоолойгоор дамжин айлд орсон бөгөөд сүүлд нь хортон шавьж, мэрэгчдийг устгадаг мэргэжилтнүүд урилгагүй зочныг том хавхаар барьсан байна.

РАЛЬДИЙ.А /shuum.mn/

Хуваалцах