“Музей нүүж явна” хөтөлбөр эхэллээ
Өнгөрсөн жил тус хөтөлбөрийн хүрээнд Хэнтий, Сүхбаатар, Дорноговь, Өмнөговь, Дундговь, Орхон, Дархан-Уул, Говьсүмбэр, Өвөрхангай, Баянхонгор, Төв аймагт “Музей нүүж” очсон нь ард олны сэтгэлд хүрсэн сонирхолтой ажил болжээ.
Мэдээллийн алба

Батлан хамгаалах бодлого, зэвсэгт хүчний үйл ажиллагааг сурталчлах, Монгол цэргийн музейн үйлчилгээг олон нийтэд хүргэх, иргэн-цэргийн харилцааг хөгжүүлэх, эх оронч үзлийг дэлгэрүүлэх зорилго бүхий “Музей нүүж явна” хөтөлбөр энэ оныхоо анхны гарааг Сонгино цэргийн хүрээ, Сансар цэргийн хотхонуудаас эхэллээ.
Энэ удаа Монгол цэргийн музей сан хөмрөгөөсөө ховор нандин зарим үзмэр, үзүүлэн таниулах самбаруудаа дэлгэн сонирхуулснаас гадна Монгол Улсын гавьяат багш доктор, профессор Ш.Лувсандорж, ШУТИС-ийн НТС-ийн багш доктор М.Жавзансүрэн нарын эрдэмтэн багш нар үндэсний үзэл, эх оронч сэтгэлгээ, монгол цэргийн дайчин уламжлал зэрэг сэдвээр илтгэл тавьж, цэргийн ангийн алба хаагчид, цэргүүдийн санал бодлыг сонссон юм.
“Музей нүүж явна” хөтөлбөрийн хүрээнд ирэх сарын 18-наас Улаанбаатар цэргийн хүрээний бүхий л ангиудад “музейн нүүдэл”, мөн Халх голын ялалтын 75 жилийн ойд зориулж БГД-ийн 22 хороо, ЕБС-иудад “Дайчин туг” аялуулах зэрэг ажлын Монгол цэргийн музейнхэн зохион байгуулна. Өнгөрсөн жил тус хөтөлбөрийн хүрээнд Хэнтий, Сүхбаатар, Дорноговь, Өмнөговь, Дундговь, Орхон, Дархан-Уул, Говьсүмбэр, Өвөрхангай, Баянхонгор, Төв аймагт “Музей нүүж” очсон нь ард олны сэтгэлд хүрсэн сонирхолтой ажил болжээ.


















