Музейн ерөнхий бүртгэлийн дэвтэр үймээнээр шатаагджээ
МАН-ыг шат шатны шүүхэд давж заалдах энэ зуур музейн үзмэрүүдийг бүрэн бүтэн эсэхийг нь хянах ажлыг Соёл, спорт, аялал жуулчлалын яамнаас цагдаагийн байгууллагад даалгасан. Гэвч шалгалтын явцад зарим нэг үнэт үзмэрүүд байхгүй гэдгийг нь цагдаагийн газраас тогтоожээ.
Мэдээллийн алба

МАН-ын заргач байдлаас болж Ленины музей өнөө хүртэл улсын мэдэлд бүрэн ирж чадаагүй байна.
Монголын төдийгүй дэлхийн хосгүй өв соёлд бүртгэгдээд байгаа динозаврын олдворуудыг ойрын өдрүүдэд нэн яаралтай стандартын шаардлага хангасан байранд шилжүүлэн байршуулахгүй бол үнэлшгүй хохирол амсах энүүхэнд болоод байна. Учир нь намрын сэрүүн хэдийнээ орж байгаа энэ үед Ленины музей байрыг МАН улс төрийн зориг гарган улсад буцаан өгчих хүсэлгүй байгааг олон нийт өнөө хэр нь гайхсаар байна.
МАН-ыг шат шатны шүүхэд давж заалдах энэ зуур музейн үзмэрүүдийг бүрэн бүтэн эсэхийг нь хянах ажлыг Соёл, спорт, аялал жуулчлалын яамнаас цагдаагийн байгууллагад даалгасан. Гэвч шалгалтын явцад зарим нэг үнэт үзмэрүүд байхгүй гэдгийг нь цагдаагийн газраас тогтоожээ.
Музейн барилга нь улсын хөрөнгөөр баригдсан бөгөөд музейн санхүүжүүлэгч нь төр учир музей доторх бүх үзмэр, эд зүйлсүүд улсын өмч юм хэмээн ТӨХ өнөө хүртэл байр сууриа тууштай илэрхийлсээр байна.
Мөн зээгт наамал болон музейн ерөнхий бүртгэлийн дэвтрийг өнгөрөгч 2008 оны долоодугаар сарын 1-ний үймээнээр шатсан гэсэн мэдээллийг МАН-аас өгөөд байгаа юм байна.
Дашрамд өгүүлэхэд Ленины музейд 4970 гаруй үзмэр байдаг ажээ.
Хяналт, бүртгэлийн шалгалт үргэлжилсээр байна.


















