МУЗН Ази, Номхон далайн бүсээс анх удаа олон улсын гэрчилгээ авлаа
Байгалийн аливаа гамшиг эрсдэлийн үед төрдөө нэмэлт хүч болон ажилладаг Монголын улаан загалмай нийгэмлэг олон улсад хүмүүнлэгийн ажиллагаа явуулах эрхтэй боллоо.
Мэдээллийн алба

"Цагийн хүрд" мэдээллийн хөтөлбөр: Байгалийн аливаа гамшиг эрсдэлийн үед төрдөө нэмэлт хүч болон ажилладаг Монголын улаан загалмай нийгэмлэг олон улсад хүмүүнлэгийн ажиллагаа явуулах эрхтэй боллоо. Ийнхүү МУЗН дэлхийн 200-аад орноос дөрөв дэх нь, харин Ази Номхон далайн бүс нутгаас анх удаа үндэсний нийгэмлэгийн хүчин чадлыг үнэлэх, баталгаажуулах "OCAC" үнэлгээнд оролцож олон улсын гэрчилгээг Женев хотноо гардан авлаа. /2019.12.10/


















