Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

МУЗН-ээс эмнэлгүүдэд тусламж үзүүлж эхэллээ

Ханиад томууны дэгдэлтийн улмаас эмнэлгүүд ачааллаа дийлэхгүй байна. Эхний ээлжинд Монголын Улаан Загалмайн нийгэмлэгээс Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлэгт өөрийн нөөцөөсөө 40 ор түр хэрэглүүлэхээр өглөө.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
МУЗН-ээс эмнэлгүүдэд тусламж үзүүлж эхэллээ
МУЗН-ээс эмнэлгүүдэд тусламж үзүүлж эхэллээ. Зураг: МҮОНРТ

Ханиад томууны дэгдэлтийн улмаас эмнэлгүүд ачааллаа дийлэхгүй байна. Эхний ээлжинд Монголын Улаан Загалмайн нийгэмлэгээс Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлэгт өөрийн нөөцөөсөө 40 ор түр хэрэглүүлэхээр өглөө. Сүүлийн жилүүдэд нийслэлийн агаарын бохирдолтой холбоотойгоор хүүхдүүд ханиад тусах нь улам нэмэгдэж байгааг эмч мэргэжилтнүүд хэлж байна.

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн эмнэлэгт ханиад, хатгаа туссан хүүхдээ эмчлүүлэх гэсэн хүүхдээ тэвэрсэн иргэдээр дүүрээд байна. Эмнэлгийн коридорын шалан дээр хүртэл битүү зулсан өвчтөнүүд эмнэлгийн хүрэлцээгүй байдлыг жил бүр хэлдэг. Тэгвэл МУЗН-ээс тус эмнэлэгт эхний ээлжинд 20 эвхдэг ор өгсөн боловч, дахин 40 ор шаардлагатай учир өнөөдөр нэмж ор гарган өглөө.

Ханиад нь хүндрэн хатгалгаа болсон хүүхдийг хэвтүүлэн эмчлэх шаардлагатай. Тиймээс ор хүрэлцээгүйн улмаас гэрээс нь хөнжил гудас авчруулан эмнэлгийн коридорт хэвтүүлэхээс өөр арга байдаггүй байна. Мөн албан бичиг баримт хөтлөн, зарим өрөө тасалгааг суллан өвчтөнгүүдийг авч байна.

Хуваалцах