Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

МУЗН-ээс коронавирусний түргэвчилсэн оношлуур хандивлалаа

Монголын Улаан Загалмайн нийгэмлэг Олон улсын хүмүүнлэгийн тусламжаар Эрүүл мэндийн яаманд коронавирусний халдвар илрүүлэгч түргэвчилсэн оношлуур хандивлаж

ЭМ
Эрүүл мэндийн яам

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
МУЗН-ээс коронавирусний түргэвчилсэн оношлуур хандивлалаа
МУЗН-ээс коронавирусний түргэвчилсэн оношлуур хандивлалаа. Зураг: МҮОНРТ

Монголын Улаан Загалмайн нийгэмлэг Олон улсын хүмүүнлэгийн тусламжаар Эрүүл мэндийн яаманд коронавирусний халдвар илрүүлэгч түргэвчилсэн оношлуур хандивлаж буйг МУЗН-ын ерөнхийлөгч Н.Энхболд Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайханд гардуулан өглөө.

Нийт 228.000.000 төгрөгийн үнэ бүхий 10.000 ирхэг оношлуурыг Улаан Загалмайн нийгэмлэг БНСУ-ын Сөүл хотын Эрүүл мэндийн Үйлчилгээний сантай хамтран оруулж ирсэн байна. Энэхүү оношлуур нь хүний биеийн цусанд ковид-19-ийн эсрэг биет байгаа эсэхийг түргэвчилсэн байдлаар оношлох зориулалттай юм.

Эрүүл мэндийн сайд томоогийн дэгдэлтийн өмнө түргэвчилсэн оношлууртай болж байгаа нь бидний хувьд томуугийн вирусийг ялгахад хамгийн чухал шаардлагатай. Коронавирусний онц байдлын үед Монголын Улаан Загалмайн нийгэмлэг хамтран ажиллаж байгаадаа талархаж байна гэсэн юм.

Хуваалцах