Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Мялзан төст өвчний вакцинжуулалт 90 орчим хувьтай байна

Одоогоор 4751 өрхийн 2565114 малыг тарилгад хамруулж, вакцинжуулалтын ажил 88 хувьтай хийгджээ. Сумдад вакцинжуулалтын ажлыг яаралтай зохион байгуулахаар 88 ажлын хэсэг ажиллаж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Мялзан төст өвчний вакцинжуулалт 90 орчим хувьтай байна
Мялзан төст өвчний вакцинжуулалт 90 орчим хувьтай байна. Зураг: МҮОНРТ

Ховд аймгийн хэмжээнд бог малын мялзан төст өвчний вакцинжуулалтад 7881 өрхийн 2969200 толгой малыг хамруулах ёстой. Одоогоор 4751 өрхийн 2565114 малыг тарилгад хамруулж, вакцинжуулалтын ажил 88 хувьтай хийгджээ. Сумдад вакцинжуулалтын ажлыг яаралтай зохион байгуулахаар 88 ажлын хэсэг ажиллаж байна.

Бог малын мялзан төст өвчний вакцинжуулалтын явцыг сум тус бүрээр нь авч үзвэл, Алтай сум 90.3, Булган сум 61.7, Буянт сум 78.5, Дарви сум 87.9, Дөргөн сум 87.6, Дуут сум 96.6, Зэрэг сум 89 хувьтай байна. Мөн Манхан сум 96.7, Мянгад сум 87.3, Мөст сум 93, Мөнхайрхан сум 81.7, Үенч сум 79, Ховд сум 96.9, Цэцэг сум 100, Чандмань сум 72.8, Эрдэнэбүрэн 92.9, Жаргалант сум 71.4 хувьтай байна.

Хуваалцах