Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Мянган оюутны байр ашиглалтад орно

Мянган оюутны байрны барилгын гадаад болон дотоод ажил дуусч, энэ сарын 20-ны дотор Улсын комисст хүлээлгэн өгөхөөр болсон байна.

Ж.
Ж.Мядагбадам

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Мянган оюутны байр ашиглалтад орно
Мянган оюутны байр ашиглалтад орно. Зураг: МҮОНРТ

Мянган оюутны байрны барилгын гадаад болон дотоод ажил дуусч, энэ сарын 20-ны дотор Улсын комисст хүлээлгэн өгөхөөр болсон байна.

Одоогоор дотоод сангийн ажил болон цахилгааны монтажийн ажил явагдаж байгаа аж. Оюутны байр ашиглалтад орсны дараа аль сургуулиас хэдэн оюутан оруулах, болон бусад менежментийн ажлыг Монголын Оюутны Холбоо хариуцан ажиллах юм.

Дотуур байрны өрөө бүр дотроо угаалгын өрөөтэй байх бол дөрвөн хүүхэд амьдрах өрөө нь тусдаа гал тогооны өрөөтэй байх аж. Дашрамд дурдахад оюутнууд цахилгаан, дулааныхаа төлбөрийг өөрсдөө төлөх юм байна.

Түлхүүр үг:Оюутны байр
Хуваалцах