Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

"Мянганы гайхамшиг" баримтат кино монгол, англи, хятад хэлээр гарна

Уламжлалт эм, эмнэлгийн талаарх "Мянганы гайхамшиг" хэмээх бүрэн хэмжээний баримтат киноны мотор өчигдөр ӨМӨЗО-ны Тунляо дуугарсан талаар CCTV мэдээллээ.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
"Мянганы гайхамшиг" баримтат кино монгол, англи, хятад хэлээр гарна
"Мянганы гайхамшиг" баримтат кино монгол, англи, хятад хэлээр гарна. Зураг: МҮОНРТ

Уламжлалт эм, эмнэлгийн талаарх "Мянганы гайхамшиг" хэмээх бүрэн хэмжээний баримтат киноны мотор өчигдөр ӨМӨЗО-ны Тунляо дуугарсан талаар CCTV мэдээллээ.

Монгол, хятад, англи хэлээр үзэгчдэд хүрэх тус бүтээлийг БНХАУ-ын монгол хэлээр нэвтрүүлдэг хамгийн том хэвлэл мэдээллийн байгууллага болох Өвөр Монголын "Одон" телевизийн уран бүтээлчид хамтран бүтээх юм байна. БНХАУ-ын ХКН-ын 100 жилийн ойд зориулсан энэхүү киног бүтээхэд ӨМӨЗО-ны Ардын засгийн газрын Хэвлэл мэдээллийн алба, Өвөр Монголын Үндэстний их сургуулийн Тунляо хот дахь Анагаах ухааны салбар сургууль хамтран ажиллах аж. Дээрх киноны мотор дуугарах ёслолд ӨМӨЗО-ны Суртал ухуулгын газар, "Одон" телевиз, Тунляогийн Анагаах ухааны их сургуулийн удирдлагууд оролцлоо.

Сонирхуулахад, Тунляо хот нь Бүх Хятадын уламжлалт анагаах ухааны хот гэдгээрээ алдартай бөгөөд дорнын уламжлалт эм эмнэлгийг Европын анагаах ухаантай хослуулан хөгжүүлж нэрд гарчээ.

Хуваалцах