Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Мянганы хөгжлийн зорилтуудын талаар хэлэлцлээ

“Мянганы хөгжлийн зорилтуудын Монгол Улсын хөгжилд оруулсан хувь нэмэр” сэдэвт үндэсний хэлэлцүүлэг өчигдөр боллоо.

О.
О.Энхмаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Мянганы хөгжлийн зорилтуудын талаар хэлэлцлээ
Мянганы хөгжлийн зорилтуудын талаар хэлэлцлээ. Зураг: МҮОНРТ

“Мянганы хөгжлийн зорилтуудын Монгол Улсын хөгжилд оруулсан хувь нэмэр” сэдэвт үндэсний хэлэлцүүлэг өчигдөр боллоо.

Тус хэлэлцүүлэгт Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Батцогт, Эдийн засгийн хөгжлийн дэд сайд О.Чулуунбат, НҮБХХ-ийн суурин төлөөлөгч Сезин Синаноглу болон албаны бусад хүн оролцож, “Мянганы хөгжлийн зорилтуудын Монгол Улсын хөгжилд оруулсан нөлөөллийн үнэлгээ” сэдвээр хийсэн судалгааны дүнг сонсжээ.

Хэлэлцүүлэгт оролцогсод дээрх судалгааны үр дүн Монгол Улсын төлөвлөлт болон 2015 оноос хойшхи хөгжлийн асуудлыг тодорхойлоход хэрхэн нөлөөлөх талаар санал бодлоо солилцсон байна.

Хуваалцах