Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Мянганы хөгжлийн зорилтыг хангалтгүй биелүүлсэн гэж үзжээ

Дэлхийн 189 орны төр засгийн тэргүүнүүд АНУ-ын Нью-Йорк хотноо 2000 оны есдүгээр сард дээд хэмжээний уулзалт хийж, Мянганы тунхаглал хэмээх түүхэн баримт бичгийг батлан гаргасан байдаг.

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Мянганы хөгжлийн зорилтыг хангалтгүй биелүүлсэн гэж үзжээ
Мянганы хөгжлийн зорилтыг хангалтгүй биелүүлсэн гэж үзжээ. Зураг: МҮОНРТ

Дэлхийн 189 орны төр засгийн тэргүүнүүд АНУ-ын Нью-Йорк хотноо 2000 оны есдүгээр сард дээд хэмжээний уулзалт хийж, Мянганы тунхаглал хэмээх түүхэн баримт бичгийг батлан гаргасан байдаг. Үүнд, 2015 он хүртэлх хугацаанд дэлхийн хэмжээнд нэн тэргүүнд шийдвэрлэвэл зохих ядуурал, ажилгүйдэл, хүн амын эрүүл мэнд, боловсрол, хүрээлэн буй орчин зэргийн тулгамдсан асуудлуудыг багцлан найман зорилт бүхийн мянганы хөгжлийн зорилтуудыг соёрхон баталсан.

Дээрх зорилтуудаас манай улс ядуурал, өлсгөлөн бууруулах зорилтын хүрээнд хийсэн ажил нь хангалтгүй, зорилтдоо хүрээгүй байгааг Үндэсний статистикийн хорооны дарга С.Мэндсайхан онцоллоо.

Хуваалцах