Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Мянганы зорилтод эрүүл мэнд, чанартай боловсролыг чухалчлах нь зүйтэй гэв

НҮБ-аас санаачилдаг "Мянганы зорилт"-ыг 15 жилээр гаргадаг уламжлалтай.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Мянганы зорилтод эрүүл мэнд, чанартай боловсролыг чухалчлах нь зүйтэй гэв
Мянганы зорилтод эрүүл мэнд, чанартай боловсролыг чухалчлах нь зүйтэй гэв. Зураг: МҮОНРТ

НҮБ-аас санаачилдаг "Мянганы зорилт"-ыг 15 жилээр гаргадаг уламжлалтай. Манай улс өнгөрсөн 15 жилийн хугацаанд төлөвлөж хийсэн ажлын биелэлт 71 хувь буюу дундаж гэсэн үнэлгээ авчээ. Энэ үнэлгээгээ бид 2030 онд өсгөхийн тулд юун дээр анхаарч ажиллавал илүү үр дүнд хүрэх талаар судлаачид санал бодлоо солилцож байна. Тэд Монгол хүний эрүүл мэнд, чанартай боловсрол хамгийн чухал байгааг онцолж байлаа.

Түүнчлэн НҮБ-аас 2030 хүртэлх төлөвлөгөөг гаргахдаа тухай улсад нийгэм, эдийн засаг, хүрээлэн буй орчин нь хоорондоо уялдаатай хөгжих ёстой. Өөрөөр хэлбэл, эдийн засгийн өндөр өсөлттэй улс орнуудад байгаль экологийн асуудал хүндэрч байгааг тодотгосон байна. Мөн манай улстай ойролцоо хөгжилтэй улс орнуудад боловсрол, эрүүл мэндийн тогтолцоо сул байгааг хэлсэн байна. Тухайлбал, дэлхийн ихэнх орнуудын эрэгтэй, эмэгтэй хүний насжилтын хоорондын ялгаа нь 4 жил л байдаг бол манай улсад жил байгааг судлаачид тогтоожээ.

2030 он хүртэлх төлөвлөгөөг гаргахдаа ядуурлыг устгах, өлсгөлөнг зогсоох, сэргээгдэх эрчим хүчийг нэмэгдүүлэх, ээлтэй хот, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх зэрэг 17 зорилтыг хэрэгжүүлэхээр НҮБ-ын гишүүн орнууд санал нэгджээ. Үүнд ч гэсэн манай улс үүрэг хүлээж, ирэх 9 дүгээр сар гэхэд ерөнхий төлөвлөгөөгөө НҮБ-д хүргүүлсэн байх ёстой. Энэ төлөвлөгөө нь манай улс олон улсын өмнө өгч байгаа амлалт гэсэн үг. Тиймээс бид хариуцлагатай хандах хэрэгтэй байгааг судлаачид хэлж байлаа.

Хуваалцах