Мьянмар улсын Ерөнхийлөгчөөр Тхин Чжо сонгогдлоо
Өчигдөр Мьянмар улсын парламент Тхин Чжог Ерөнхийлөгчөөр сонголоо. Тэрээр их сургуулийн профессор, зохиолч, ардчилсан хүчний удирдагч, Нобелийн энх тайвны шагналт Аун Сан Су Чигийн хамтран зүтгэгч дотны анд нь юм.
Мэдээллийн алба

Өчигдөр Мьянмар улсын парламент Тхин Чжог Ерөнхийлөгчөөр сонголоо. Тэрээр их сургуулийн профессор, зохиолч, ардчилсан хүчний удирдагч, Нобелийн энх тайвны шагналт Аун Сан Су Чигийн хамтран зүтгэгч дотны анд нь юм. Ийнхүү Тхин Чжо нь 1962 оны цэргийн эргэлтээс хойш төрийн тэргүүнээр сонгогдож байгаа иргэний нийгмийн анхны төлөөлөл боллоо. Тхин Чжо парламентын 360 гишүүний саналаар ийнхүү Ерөнхийлөгчөөр сонгогдсон байна.
Тхин Чжо нь Аун Сан Су Чигийн тэргүүлдэг Ардчиллын төлөөх үндэсний лиг намаас Ерөнхийлөгчийн суудлын төлөө нэр дэвшсэн юм. Үүнтэй холбоотойгоор Мьянмар улсын үндсэн хуулийн дагуу хүүхдүүд нь Британийн иргэншилтэйгээс болоод төрийн тэргүүний суудлын төлөөх өрсөлдөөнд орж чаддаггүй ардчилсан хүчний удирдагч ийнхүү Тхин Чжогоор дамжуулан улс орныг удирдах боломжтой болж байна гэж шинжээчид тэмдэглэж байна.


















