Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Мьянмарт 6.8 магнитутын хүчтэй газар хөдлөлт болжээ

Өчигдөр Ази тивийн Мьянмар улсад мөн 6.8 магнитутын хүчтэй газар хөдлөлт болсон. Газар хөдлөлтийн улмаар наад зах нь 3 хүн амь үрэгдэж, цөөнгүй хүн гэмтэж бэртсэн байна.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Мьянмарт 6.8 магнитутын хүчтэй газар хөдлөлт болжээ
Мьянмарт 6.8 магнитутын хүчтэй газар хөдлөлт болжээ. Зураг: МҮОНРТ

Өчигдөр Ази тивийн Мьянмар улсад мөн 6.8 магнитутын хүчтэй газар хөдлөлт болсон. Газар хөдлөлтийн улмаар наад зах нь 3 хүн амь үрэгдэж, цөөнгүй хүн гэмтэж бэртсэн аж. АНУ-ын геологийн судалгааны хүрээлэнгийн мэдээлснээр газар хөдлөлт орон нутгийн цагаар өдрийн 17 цагт болжээ. Газар хөдлөлтийн голомт Мьянмарын төвийн бүс нутагт, тус улсын хамгийн том хот Янгоноос 500 км-ийн зайд бүртгэгдсэн байна.

Жуулчдын хот гэгддэг Баган хотод газар хөдлөлтийн чичиргээ хамгийн их мэдрэгдэж, Буддын шашны олон зууны түүхтэй сүм хийдүүд нурж сүйджээ. Мьянмарын засгийн газрын албан ёсны мэдээгээр Баган хотод олон давхар баригдсан 94 сүм хийд нурж, зарим сүмийн дотоод хана туурганд цууралт үүссэн байна.

Хуваалцах