Мьянмарт эсэргүүцлийн жагсаал цуглаан үргэлжилсээр байна
Мьянмарт өчигдөр улс орон даяар эсэргүүцлийн жагсаал цуглаан өрнөсөн байна. Тус улс дахь барууны орнуудын элчин сайдын яамдаас цэргийн эрхтнүүдэд хандаж жагсагчдын эсрэг хүч хэрэглэхгүй байхыг уриалсаар байна.
Мэдээллийн алба

Мьянмарт өчигдөр улс орон даяар эсэргүүцлийн жагсаал цуглаан өрнөсөн байна. Тус улс дахь барууны орнуудын элчин сайдын яамдаас цэргийн эрхтнүүдэд хандаж жагсагчдын эсрэг хүч хэрэглэхгүй байхыг уриалсаар байна. НҮБ-ын төлөөлөгч тус улсын цэргийн эрхтнүүдийг ард иргэдийнхээ эсрэг дайн зарлалаа хэмээн буруутгаж байгаагаа илэрхийллээ.
Энэ хооронд цэргийн эргэлтийн үр дүнд төр засгийн эрх мэдлийг гартаа оруулсан цэргийн эрхтнүүд жагсагчдын эсрэг хүч хэрэглэхээр бэлтгэж байна гэсэн мэдээлэл ирж байна. Тус улсын хойд нутагт орших Качин тойрогт цагдаа цэргийнхэн жагсагчдын эсрэг автомат буу ашигласан байна. Гэхдээ тэдний буу резинэн эсвэл байлдааны сумын алинтай нь байсан нь тодорхойгүй байна.
Өчигдөр Мьянмарт интернет тасалдсан байна. Учир нь холбоо харилцааны оператор компаниуд ням гарагийн 01 цагаас даваа гаригийн 9 цаг хүртэл интернет тасал гэдэг тушаал авсан аж. Мониторингийн Нетблок байгууллагын мэдээгээр тус улсад интернетийн урсгалын хэмжээ 14 хувиар унасан байжээ. Мөн цэрэг, цагдаагийнхан эсэргүүцлийн жагсаалд оролцогчдын орон гэрт шөнө нэгжлэг хийж байна гэсэн мэдээлэл ч ирж байна.


















