Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Мьянмарт хөрсний гулгалт болов

Мьянмарын Хойд нутагт хаш чулуу олборлодог уурхайн дэргэд газрын хөрсний гулгалт үүссэний улмаас 100 гаруй хүн амиа алдаж, мөн тооны хүн сураггүй болжээ.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Мьянмарт хөрсний гулгалт болов
Мьянмарт хөрсний гулгалт болов. Зураг: МҮОНРТ

Мьянмарын Хойд нутагт хаш чулуу олборлодог уурхайн дэргэд газрын хөрсний гулгалт үүссэний улмаас 100 гаруй хүн амиа алдаж, мөн тооны хүн сураггүй болжээ. Качин мужид өнгөрсөн бямба гарагаас хойш газрын хөрс гулгаж, тосгон суурингууд багагүй хохирол амсчээ. Одоогоор Мьянмарын онцгой байдлын аврагчид нуралт, гулгалт үүссэн газруудаас сураггүй байгаа хүмүүсийг эрж хайх, аврах ажиллагааг явуулж байна. Газрын хөрсөнд тус уурхайн ажилчдын хуарангийн 70 гаруй урц байшин дарагджээ.

Уурхайн зарим ажилтан хөрсний нуранги дороос сураггүй болсон нөхдөө эрж хайхын хажуугаар олборлосон хаш чулууг хайж байгаа юм байна. Байгалийн гамшиг нүүрлэсэн энэхүү уурхай нь дэлхийн хаш чулууны хамгийн том уурхайнуудын нэг юм байна. Мьянмар улсад олборлож, боловсруулсан ногоон хаш хамгийн чанартайд тооцогддог бөгөөд Хятад улсад өндөр үнээр зарагддаг юм байна. Гэвч хаш чулууны энэхүү уурхайн орчин нөхцөл Мьянмарын хамгийн тулгамдсан асуудлын нэг байж иржээ.

Энэ бүс нутагт гадны иргэд очихыг хориглодог бөгөөд Мьянмарын армийнхан овог, аймгийнхны хууль бус олборлолттой олон жил тэмцжээ. АНУ хуучин цэргийн дэглэмийнхний орлогын эх үүсвэр болдог гэдэг үүднээс Мьянмарын хаш чулууны импортод хориг тавьсан юм байна.

Хуваалцах