Мьянмарт рохинжа үндэстэн болох 6700 хүн амиа алджээ
Өнгөрсөн намар Мьянмарт хүчирхийлэл гаарсны уршгаар рохинжа үндэстэн болох 6700 хүн амиа алдсаныг Хил хязгааргүй эмч нар олон улсын байгууллагынхан мэдэгдэж байна.
Мэдээллийн алба

Өнгөрсөн намар Мьянмарт хүчирхийлэл гаарсны уршгаар рохинжа үндэстэн болох 6700 хүн амиа алдсаныг Хил хязгааргүй эмч нар олон улсын байгууллагынхан мэдэгдэж байна.
Бангладеш дахь дүрвэгчдээс санал асуулга авахад Мьянмар албан ёсоор мэдээлснээс олон хүн амиа алдсан нь батлагдаж байгааг мэдэгдэж байна. Хил хязгааргүй эмч нар байгууллагынхан Мьянмарын Засгийн газар өргөн хүрээтэй хүчирхийлэл үйлдсэнийг энэ хэрэг нотолж байна гэж анхааруулж байлаа.
Гэхдээ Мьянмарын цэргийнхэн энэ мөргөлдөөнд террористуудыг буруутгадаг бөгөөд хууль бус үйлдлүүд хийгээгүйгээ мэдэгддэг. Гэсэн ч өнөөдөр энэ мөргөлдөөний уршгаар хөрш Бангладеш руу 647 мянган хүн дүрвэж, зугтан гараад байгаа юм.


















