Мьянмарт сонгуулийн санал тооллого эхэллээ
Өчигдөр Мьянмар улсад болсон парламентын сонгуулиар сонгогчдын өгсөн саналыг тооллох ажил эхэллээ. Эндээс ирж байгаа мэдээгээр, урьдчилсан байдлаар
Мэдээллийн алба

Өчигдөр Мьянмар улсад болсон парламентын сонгуулиар сонгогчдын өгсөн саналыг тооллох ажил эхэллээ. Эндээс ирж байгаа мэдээгээр, урьдчилсан байдлаар Аун Сан Су Чи-гийн удирддаг “Ардчиллын төлөөх үндэсний лиг” сөрөг хүчний нам тэргүүлж байна.
Энэ удаагийн сонгууль нь Мьянмар улсад сүүлийн 25 жилийн хугацаанд зохион байгуулагдсан парламентын анхны нээлттэй сонгууль гэдгээрээ онцлог юм. Нийт 90-ээд намын 6000 гаруй нэр дэвшигч энэ сонгуульд парламентын 664 суудлын төлөө өрсөлдөж байгаа. Мьянмар улсын сөрөг хүчний “Ардчиллын төлөөх үндэсний лиг” намыг энэ сонгуульд олонхын санал авах магадлал өндөртэй хэмээн олон улсын ажиглагчид үзэж байгаа юм.
Тус улсад парламентын сонгуульд ялсан намын тэргүүн ерөнхийлөгч болдог хуультай. Гэвч “Ардчиллын төлөөх үндэсний лиг” намын дарга Аун Сан Су Чи гадаадын иргэнтэй гэр бүл болсон учраас нам нь сонгуульд ялалт байгуулсан ч ерөнхийлөгчөөр томилогдох эрхгүй юм байна.


















