Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Мьянмарт төрийн эргэлт хийсэн генерал Мин Аун Хлайн Москвад очжээ

Тэрбээр ОХУ-ын Батлан хамгаалахын яамнаас зохион байгуулж байгаа аюулгүй байдлын асуудлаарх уулзалтад оролцох юм.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Мьянмарт төрийн эргэлт хийсэн генерал Мин Аун Хлайн Москвад очжээ
Мьянмарт төрийн эргэлт хийсэн генерал Мин Аун Хлайн Москвад очжээ. Зураг: МҮОНРТ

Мьянмарын холбооны улсад одоогоос дөрвөн сарын өмнө болсон төрийн эргэлтийг удирдсан генерал Мин Аун Хлайн Москва хотод очсон байна. Тэрбээр ОХУ-ын Батлан хамгаалахын яамнаас зохион байгуулж байгаа аюулгүй байдлын асуудлаарх уулзалтад оролцох юм.

Мьянмарын Зэвсэгт хүчний ерөнхий командлагч, генерал Мин Аун Хлайн Аюулгүй байдлын асуудлаарх олон улсын уулзалтад оролцохоор ням гарагт ОХУ-ыг зорьсон талаар Мьянмарын төрийн хэвлэл мэдээлсэн. Тэрбээр Москва хотноо өнөөдөр эхэлж, пүрэв гарагт өндөрлөх аюулгүй байдлын уулзалтад оролцоно. Мөн Мин Аун Хлайн Оросын Батлан хамгаалахын зарим удирдлага болон Засгийн газрын төлөөлөгчтэй уулзахаас гадна их сургууль, үйлдвэрээр зочлох мэдээлэл гарчээ.

Мьянмарын холбооны улсад өнгөрсөн хоёрдугаар сарын 1-нд төрийн эргэлт болсноос хойш Мин Аун Хлайн хоёр дахь удаагаа гадаад орныг зорьж буй нь энэ юм.

Үүнээс өмнө буюу өнгөрсөн дөрөвдүгээр сард тэрбээр Индонез улсад зочилж, Зүүн Өмнөд Азийн орнуудын холбооны төрийн өндөрлөгүүдтэй уулзалт хийсэн. Харин энэ хооронд нь Мьянмарын холбооны улсад армийнхан төрийн эргэлтийг эсэргүүцэн тэмцэж буй иргэдийн эсрэг хүч хэрэглэсэн хэвээр байгаа талаар олон улсын хэвлэлүүд мэдээлж байна.

Өнгөрсөн баасан гарагт НҮБ-ын Ерөнхий Ассамблей Мьянмарын армийн удирдлагуудыг хүчирхийлэлд буруутгаж, тус улс руу галт зэвсэг нийлүүлэхгүй байхыг уриалсан тогтоолыг гаргасан юм.

Сонирхуулахад, Мьянмарын Батлан хамгаалахын яам галт зэвсгийнхээ ихэнхийг ОХУ-аас худалдан авдаг аж.

Хуваалцах