Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Мьянмарт төрийн эргэлтийг эсэргүүцэгч амиа алджээ

Өнгөрсөн долоо хоногт Мьянмарт армийнхний төрийн эргэлтийг эсэргүүцсэн жагсаалын үеэр 20 настай эмэгтэй буудуулж, хүндээр шархадсан

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Мьянмарт төрийн эргэлтийг эсэргүүцэгч амиа алджээ
Мьянмарт төрийн эргэлтийг эсэргүүцэгч амиа алджээ. Зураг: МҮОНРТ

Өнгөрсөн долоо хоногт Мьянмарт армийнхний төрийн эргэлтийг эсэргүүцсэн жагсаалын үеэр 20 настай эмэгтэй буудуулж, хүндээр шархадсан юм. Эмнэлэгт эрчимт эмчилгээ хийлгэж байсан эмэгтэй шархаа даалгүй өчигдөр нас барсан байна.

Мьянмарт хоёрдугаар сарын 1-нд армийнхан төрийн эрх мэдлийг булааснаас хойш эсэргүүцлийн жагсаалд оролцогч амиа алдсан анхны тохиолдол энэ болж байна.

Хуваалцах